Saturday, November 1, 2008

Тэншокү хийсний дараа

Японд нэг компаниас нөгөө рүү шилжсэн (тэншокү) бол дараах 2 бүртгэл хийлгэх хэрэгтэй болдог.
1. Ажиллах эрхтэй виз учир цаанаа бүртгэлтэй байгаа компаний мэдээллийг шинэчилүүлэх буюу 就労資格証明書-(shyuurou shikaku shoumeisho) гэгчийг авахын тулд өргөдөл өгөх(sinsei hiih) шаардлагатай.

Очих газар цагаачлалын алба буюу 入国管理局 (nyukoku kanri kyoku /nyukan gej tovchildog/). Заавал шинагава дахь төв рүү очилгүй ойрхон салбар руу нь очиж болох байх, мэдэх хүн коммент нэмэрлээрэй. Сайтама-д байхад эхнэрийн ажлын зөвшөөрлийг тэндхийн салбар дээрээс гаргуулж авч болж байсан.

Шаардлагатай материал

-Таны нэг хувь зураг

Шинэ компаний

-Тухайн компанид ажилдаг гэсэн тодорхойлолт 在職証明書 (zaishoku shoumeisho)
-Тухайн компаний танилцуулга буюу памфлет. Энэ нь ажлын төрөл өөрчлөгдөөгүй гэснийг шалгах гэсэн болвуу. Миний хувьд IT буюу engineer-н визатай. Уг компани IT-ийн компани мөн эсэхийг батлах зүйл гэсэн үг. Бас хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгах.
Харин, ажлын чиглэл өөрчлөгдөж байгаа бол өөр юм хэрэгтэй байх.

Өмнөх компаний
-Тухайн компанид ажиллаад орлого олж буюу татвар төлж байсаныг гэрчлэх баримт
Миний хувьд өмнөх жилийн 源泉徴収票(gensen chyoushuu hyo) цалин дээрээс нь татвар суутгаж байсан гэх баримтын хуулбар авч явж байсаныгаа өгсөн. Ажлаас гарахдаа энэ баримтыг авах шаардлагатай гэдгийг зөвлөе. Олон юманд хэрэгтэй учир копидоод хэрэглэнэ.
-Өмнөх компаниас гарсан гэх баталгаа баримт асуусан. Надад байхгүй байсан боловч өргөдлийг авсан. Шаардлагатай эсэхийг мэдэхгүй.

-Эцэст нь өргөдлийн маягт тухайн газраас (nyukan) авч шинэ компаний хаяг энэ тэр бөглөөд nyukan-ий хувьд B Counter дээр очиж өргөдлөө өгнө.

2. Гадаад иргэний үнэмлэх дээр бичилт хийлгэх
Очих газар дүүрэг буюу 区役所(kuyakusho) эсвэл 市役所(shiyakusho)
Шаардлагатай материал гэвэл zaishoku shoumeisho байхад л болж байсан. Дүүргээсээ хамаараад янз бүр байж магад, нэмэлт юм бариад очивол найдвартай.

Nyukan-д өөр sinsei хийхэд (жишээлэхэд монголоос хүн урихад) өмнө нь дээрх бүртгэлүүд хийлгэсэн байх шаардлагатай тул шинэ ажилд ороод ажил бага үедээ амжуулсан нь дээр гэж зөвлөх байна. Миний хувьд 2 дугаар бүртгэлийг эхлэж хийлгэсэн байгаад, хүн урих үедээ 1 дүгээр бүртгэлийг хийлгэсэн.

1 comment:

  1. active uneraser 3 crack
    doorway page wizard crack
    pcstitch 7.0.13 crack
    essential nettools 3.2 build 140 crack
    ms office xp pro crack




    sptware doctor crack
    native instruments guitar rig 1.2 crack
    native.instruments.guitar.rig.v1.1.incl.keygen
    astraware palm keygen
    tactivemovie crack
    j bots plus 2004 crack
    age of empires 1 no cd crack
    bud redhead registration key crack
    vmware virtualcenter crack
    6 keygen vegas video
    criline crack
    xp media center edition 2005 activation crack
    diablo 2 no cd crack 1.10
    crack rediffmail passwords
    samplitude 7 crack
    warcraft iii reign of chaos no cd crack
    wake up news crack
    semonitor 3 crack
    half life 2 offline installer crack
    crack ws ftp pro

    ReplyDelete