Friday, March 9, 2007

Үзэл бодлын зөрчилдөөн буюу блог хөтлөх болсон тухай буюу...

Нэг вэб хуудаснаас хүний сэтгэлийн хөдлөл, эрүүл мэндэд нөлөөлдөг тухай уншлаа (энд тавих гэсэн copy-дож болдоггүйэ, www.1927.mn
-ий нийтлэл гэдэг menu-руу орохоор уур биeийг зовооно гэсэн гарчигтай байгаа). Энэ талаар өмнө сонсож байсан ч энэ удаа уншихад юм бодогдуулав.
Би багадаа дуу шуу цөөтэй, томоотой, уйлахдаа хүртэл чанга уйлдаггүй байсан ба өсөж том болохдоо сайн хүн болох гэсээр уураа гаргалгүй өөртөө шингээдэг, хэтэрхий нэр төрөө хамгаалсан(нэрээ сэвтүүлэхгүй гэсэн) хүн болон төлөвшсөн байгаам. Өөрийгөө хорлосоор иржээ гэж бодогдов. Ямар сүртэй юм яринавэ гэж бодож магад тэгвэл дээрх хоёр зан чанараас болоод хүний өөдөөс үг хэлж чаддаггүй, алдаа гаргахаас айдаг, ажил сургуули гэрээс өөр юм мэддэггүй хүн болоход нөлөөлж байгаам. Яг энэ чанар бол компани байгууллагад үнэхээр хэрэгтэй хүн болох н тодорхой байгаа биз. Тийм ч учраас ажил дээрээ бол сайн хүн, харин хуви хүнийхээ хувид олхиогүй нэгэн, гэр бүлийнхээ хувид амидралаа авч явах түшиг тулгууртай нөхөр биш, халамжтай аав биш гэсэн үг. Би бол одоо тийм нөхөр биш л дээ, гэхдээ олхиoгүй зангийн үлдэгдэл надад байгаад байна. Ямар сайндаа толгойн дотроо эргэлдэж зөрчилдөж байдаг хар мянган бодол, санаануудийг гаргаж байхгүй бол вирус шиг ухаан санааг мини цэгцгүй болгож, хэлэх ярих үгээ зөв сoнгoж чадахгүй, зөв дүгнэлт шийдвэр гаргаж чадахгүй болох гээд байгаам шиг санагдаад, бодитой output хийe гэж бодсон маани энэ (блог бичих).
дээрх жаахан хэсгийг бичих гэж л ямар олон янзийн юм бодож, цаг зарцуулж байж бичиж байна гээч. Юу гээд биччихвэл хүмүүс намайг юу гэж бодчих бол, хэн нэгнийг дайрч хэлсэн юм шиг болчихгүй байгаа гэх мэт элдвийн юм бодогдох юм. Хүн болгон л боддог байх би тэгэхдээ арай дэндүү олон талаас н боддог юм. Мэргэжлийн онцлогоос тэрүү ганц үг хэлэх гэж шийдвэр гаргах гэж хамгийн дөт, ашигтай хувилбарийг сонгох гээд л эргэлдэжөгнө, ядахдаа тэр н ямар ч ач холбогдолгуй юм байхад шүү. Ямар нэг юм бодоход заавал эсрэг н хамт бодогдоно. Наад зах н гэхэд тэгнэ ингэнэ гээд олон юм яричихдаг, дараа н завгүй, эсвэл чадахгүй болбол ярихаас цаашгүй гэж дуудуулна, нийгэм, монгол улсынхаа төлөө гээд юм бичвэл хэнхэгтэй эсвэл төрийн төлөө онготно боож үхэх н дутаждээ, хувийнхаа амидралыг яая гэжийж юугаа хийхгээд байгаан гэх мэт. Бодоод байсан чин өөрийгөө буруу бодож байгаагаа мэдлээ. Алдаатай сэтгэж байсан н ю гэхээр би хэрвээ алдаа гаргахийн бол хүмүүс намайг алддаг гэж бодно, хүнтэй үг зөрөхийн бол муухай ааштай гэж бодно, буруу яривал толгой муутай гэж дүгнэгдэнэ гэх мэт. Хүн алдалгүй л яахав, хэрэлдэлгүй л яахав, буруу ярилгүй л яахав. Ухаантай хүн хүмүүсийг цөөн удаагийн тийм үйлдлээр н хүнийг дүгнэхгүй. Тэгтэл бас толгойд, явсан нохой яс зууна, суусан ухаантнаас явсан тэнэг дээр гэх мэт үг зөрж орж ирээд, ямар ч байсан эхлүүле, хөдөлгөөнтэй байж гэмээ н хөгжил дэвшилд хүрнэ гээд эхлүүлж бн. Хүмүүсийн санаа бодлыг сонсож, уншиж, өөрийгөө хэн болох, хаана яваад, юу хийгээд байна гэдгээ мэдэрч хянаж байхгүй бол болохгүй шүү тиймээ.
Иймийн учир өөрийнхөө үзэл бодлыг хүмүүст хүргэж, харилцан алдаа оноогоо хэлэлцэж, нийгэмд амидарч байгаагаа мэдрэхийн сацуу, хүмүүсийг дандаа эeрэг бодолтой болгоход нөлөөлөх замаар нийгэмдээ хуви нэмэр орууля гэж бодлоо. Зөв бoдoлтoй хүмүүсийг али болох нэгдүүлж, бусад хүмүүсийг элсүүлсээр, зөв суртал ухуулга хийж, хасах үзэл бодолтонгуудийг бүгдээрээ нийлж эвэртэй туулай үзсэн мэт шинэ нийгмийн нөлөөнд автуулж уусгаад байвал өргөжсөөр асар oлуулаа болох боломжтой. Тэр цагт монгол орноо өнөөгийн муу муухай нийгмээс ангижруулах нөхцөл бүрэлдэнэ гэж боддогийн.

No comments: