Friday, March 9, 2007

Та хуучнаар сэтгэгч биш биз?

Би багадаа даруу төлөв гэж сайшаагддаг байсан ч бүрэг, ичимхий, аймтгай хүүхэд байж билээ. Ам хичээлдээ муу гэж жигтэйхэн. Багшийн хажууд очоод асуугдахаар хамаг юм уншсан юм хаачсан юм алга болчихдогсон. Одоо бодохнээ уншаад л байдаг, тогтоож байгаа юм байхгүй, яахав уншаад сайн тогтоочихдог хүүхдүүд байна, тэгтэл би тэгэж чаддаггүй бол яаж хичээлээ давтвал сайн ярьж сурах вэ гэж бодохын оронд зүгээр л ах эгч нарын, өөр хүүхдүүдийн адил давтаж даган баясаад л үр дүнд хүрдэггүй байсан байгаа юм.

Англи хэл сурах гэж их л давтаж байсан, сурах арга буруугаас одоо хүртэл чөлөөтэй ярьж чадахгүй. Англиар үг хэлэхээр хүмүүс шоолоод байхаар яаж сурахав. Шоолоод байгаа хүмүүс ч, шоолуулаад ичээд байгаа би ч хуучин сэтгэлгээтэй байна гэсэн үг. Нээх энгийн юм шиг мөртлөө энэ мэт социализмийн үеэс уламжилж ирсэн сэтгэхүйтэй байгаад байвал шинэ цагийн нийгэмд таарахгүй гэдгийг хүн бүр л мэддэг. Тэгсэн хэрнээ л бахь байдгаараа байгаад байгаа нь хөгжилд саад болж байгаа.

Ийм хуучимсаг сэтгэхүйтэй хүмүүс хэтэрхий олон байгаагаас, өөрөөр шинэлэг сэтгэж байгаа хүн санал бодлоо илэрхийлэхэд тэр нь юм болохгүй, хоосон цэцэрхэгч мэт байдалтай болж өөдрөг дүрэлзсэн сэтгэл нь унтараад байна гэж ажиглагдахийм.

Тийм үгүйсгэгчид, хүний санаа бодлыг унтраагчид хангалттай их байгаа нь аливаа мэдээллийн хэрэгсэл дээр ажиглагддагийг хүлээн зөвшөөрөх байх. Мэдээж аливаа юманд сайн муу тал байх ч тийм хүмүүс муу талыг нь л олж харан шүүмжлэхээ урьтал болгоод байдаг.

Хамтдаа эвтэй бол хүчтэй гээд л байдаг, ардчиллаас олж авсан эрх чөлөөгөө дэндүү туйлширч боддог хүмүүс хэт олон байгаа болохоор эв нэгдэл гэдэг юм бүрдэх боломжгүй болсон мэт. Сахилга бат, хүндлэл байж гэмээ нь нэгдэлтэй ард түмэн болмоор юм. Үүнтэй агаар нэг, миний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана гэдэг үгийн утгыг ойлгодоггүй юмуу гэлтэй хүмүүсийг бас л хүнлэг ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа мэдэхгүй байгаа хуучинсагууд гэж би боддог юм.

Энэ бичлэгийг янз бүрийн үзэл бодолтой хүн уншиж дотроо үнэлэлт дүгнэлт өгөх байх. Тэд нар дундаас хуучинаар сэтгэгчид бол дотроо ямар нэгэн байдлаар хасах чиглэлийн юм бодож байгаа гэж үзээд хуучнаар сэтгэгч гэж хэн байхыг тодорхойлох гээд үзье.

- Бичлэгийг уншаад гаргасан байж болох алдааг өөрийн мэдэлгүй хайж, шүүмжлэл толгойд нь аль хэдийн боловсруулагдаж байгаа хүмүүс
- Өөрийг нь хэлээд байгаа юм шиг санагдангуут дургүй нь хүрч байгаа хүмүүс
- Энэ одоо өөрийгөө гэгээнтэн гэж бодоод байгаа юм байхдаа гэж бодох хүмүүс
- Өөрийнх нь бодитой байдалтай таарахаар, өөрийгөө өмгөөлж, дутагдал байж болох юм ч гэж бодохгүй байгаа хүмүүс
- Дутагдал гэж ярихаар инээд нь хүрч байгаа хүмүүс
- Бусдад алдаагаа мэдэгдэхээс айдаг хүмүүс
- Сайн хүн байхаас ичдэг хүмүүс
- Энэ бичлэгийг дэмжвэл бусад хүмүүс юу гэж бодох бол гэж бодох хүмүүс
- Хэдийгээр зөв гэж бодсон ч бусдын байдлыг харнаа гэж бодож байгаа хүмүүс
- Сахилга бат, дүрэм журмыг байх хэрэгтэй зүйл гэж боддоггүй хүмүүс
- Дэмжих дэмжихгүйгээ мэдэхгүй байгаа хүмүүс
- Энэ өөрийнхөө үзэл бодлыг тулгаж байна гэх хүмүүс

Гэх мэт жагсаалтаас таарахгүй гарч ирэх хүн, ялангуяа монгол хүн ховор л байх. Надад ч дээрх хүмүүсийн чанараас хэд хэд байна. Энэ бичлэг намайг үнэхээр л өөрийгөө гэгээнтэн гэж бодоод бичлэгээ хүлээн зөвшөөрүүлэх гэж үзэл бодлоо тулгаж бичсэн юм шиг санагдаж магадгүйм. Гэхдээ энэ дундаас хүмүүст авах юм бий гэж найднам. Тэрийг л ялгаж харан уншаарай. Үг үсгийн алдаатай, бичгийн соелгүй ч юмуу, утга авцалдаагүй бичлэг дотор ч сайн сайхан юм зөндөө байдаг шүү дээ.

5 comments:

Anonymous said...

Юуны өмнө блогоо бичиж эхэлсэнд баяр хүргье. Жаахан философи талдаа блог болох хандлагатай санагдлаа:)
Багаасаа өсөж төлөвшсөн байдал, үзэл бодлын зөрчилдөөн гээд чи бид хоёрт адил төстэй юм их л байдгийн байна. Одоо гэхдээ харицангуй чөлөөтэй нээлттэй болж байгаа юм шигээ нийгмээ дагаад ч юм уу насаа дагаад ч юм уу.
Кадр.

Nana said...

hehe, googoo bichleg, taalgdlaa, gehdee ednar bugdeeree baikhgui hun bol okei hun uu?

А. Ангараг said...

Коммэнт бичсэн хvмvvст баярлалаа.
nana-д: миний хувьд ок л гэсэн vгдээ.. nana таарахгvй гарч ирж чадсан уу?

Эрхэс said...

За та сайн байна уу? гэж хэхэх.
Бичлэгийг уншилаа. Яагаад бусад хүмүүсийг юу гэж бодох бол доо гэж бодсоор бичсэнийг чинь ойлгосонгүй. Уг нь өөрийн чинь л орон зай ш дээ. Дуртай хүн байна, дургүй хүн байна, дургүй бол уншихаа болино биз дуртай бол уншина л биз. Тийм биз дээ?
Хуучинсаг үзэлтэй хүний тухай дүгнэлтийг миний жижиг тархи ойлгосонгүй.
Шүүмжилдэг хүн гэхээр хуучинсаг хүн гэдэг гэсэн үг үү?
Ямар ч нийгэмд шүүмжлэгч байж л таараа.Шинэ үзэлтэн ч шүүмжлэгч байна ш дээ. Хүн чинь угаасаа юмыг зөв буруу гэж хоёр талд нь тавиж байгаад бодож сэтгэдэг юм бус уу? Шүүмжилэх юмыг шүүмжилж, сайшаахыг нь сайшааж байж л дэвшилтэнд хүрнэ гэж боддог. Харин зүгээр л шүүмжлэх өвчтэйдөө шүүмжилдэг хүн бол хуучинсаг үзэлтэн ч бай шинэ үзэлтэн ч бай жоохон сонин хүн байх.
Хэл сурахад чичлэн шоолдог хүн бол бас сонин л хүн. Нэгнийгээ юм сурах гээд явж байхад шоолж суух нь утгагүй ш д. Тэр гэхдээ хамгийн шинэ үзэлтэй хүн байж магадгүй ш д, өрсөлдөгчөө ичимхий занг нь далимдуулж шоолж байгаад өөрөө дээр нь гарах гэсэн.
Би гэхдээ Монголын хэл сурахад их өндөр шаардлага тавидаг байдалд дуртай. Тийм хүмүүжилтэй Монголчууд маань одоо хаа сайгүй ямар ч орны хэлийг гавшигай сайн сурч гялалзаж явдаг ч гэж боддог.

Ардчилал эрх чөлөөний тухай харин санал нэг байна. Гэхдээ яваандаа хэв журамтай болно гэж хайдаж явдаг.
Хүмүүсийн юу хэлэхээ айдаг явдал бол ганцхан тэр хүний муугийнх бишээ, Монгол улс маань түүхийнхээ явцад зарим нэг золгүй явдлаас болж амаа хамхиулчихсан, аймхай болчихсоноос л болоод тэр гэж хувьдаа боддог.

gegeen said...

boduushtai, yum sanagduulahuits bichleg baigaaz.

eniig haraarai, nadad bas ih taalagdsan:

Зуун хүн шоолж байсан ч өөрийнхөөрөө тууштай зогсох, зуун хүн “бүтэхгүй” гэж байсан ч, ганцаараа “бүтээнэ” гэж дайрах ийм хүмүүс л аварга компаниудыг байгуулж, улс орныг өөрчилж, нийгэмд хувьсгал авчирч байж. Хэзээ ч бүтэхгүй мэт санагдах зүйл, урд тээглэсэн аварга том “NO”-ийг ”YES” болгох хүмүүс.
Ийм эрч хүч, хүсэл зориг гэдэг юм “за жаахан эрч хүчтэй байя” гэж бодохоор л аяндаа ундраад ирдэг юм биш ээ. Энэ бол бага багаар бүрэлдэж, исч, дотроосоо халж ирдэг зүйл. Түүнийг хүн өөрөө дотроо асааж, өрдөж явах хэрэгтэй байдаг.
From:
http://erintulgatmn.blogspot.com/2005/05/blog-post_22.html