Эрүүл мэндийн даатгал 健康保険 (kenkou hoken)-ий талаар өөрийн туршлагыг хуваалцъя.
Миний хувь японд ирээд 国民健康保険(kokumin kenkou hoken) буюу улсын эрүүл мэндийн даатгалд байж байгаад 関東ITソフトウエア健康保険組合(IT-гийхний эрүүл мэндийн нэгдэл) гэгчид шилжсэн бөлгөө. Энэ хооронд нүүдэл суудал ч таарч янз бүрийн шилжүүлэг бүртгэл хэрэгтэй болсон юм.
Юуны өмнө өөр муж дүүрэг рүү нүүж байгаа бол нүүж явсан болон нүүж очсон газрынхаа дүүрэг буюу 市区役所 (shi, ku -yakusho) дээр очиж буюу утсаар хасалт болон бүртгэл хийлгүүлэх хэрэгтэй юм шиг байгаан. Миний хувьд хасалт хийлгээгүй боловч нүүж очсон газраа хаягийн шилжүүлэг (гадаад иргэний үнэмлэх дээрх бичилт) хийлгэснээр хасалт хийгдсэнийг сүүлд олж мэдсэн. Гэхдээ хаягийн шилжүүлэг хийлгэхэд эрүүл мэндийн даатгал хуучин байсан дүүргээс автоматаар хасагдчихдаг гэж баттай хэлэхгүй шүү.
Тэгтэл нүүж очсон газрынхаа эрүүл мэндийн даатгалын хэсэгт бас бүртгүүлэх хэрэгтэй байсныг мөн тэр сүүлд мэдсэн юм. Эрүүл мэндийн даатгалын төлбөр ирэхгүй байсан нь бүртгүүлээгүй байсанаас болсон байсан. Нэг ёсондоо эрүүл мэндийн даатгалгүй нэг хэсэг явчихсан байгаан. Тэр хооронд өвдөж хавдаагүй нь яамай.
Өөр эрүүл мэндийн нэгдэлд орсоноор кокүмин кэнкоо хокенээс хасалт хийлгэх гэж явахдаа иймэрхүү бүртгэл 手続き(tetsuzuki) хэрэгтэй байсныг мэдсэн маань энэ болой.
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
bi ch gesen ter IT ... gedeg gazart
burtgeltei shd.
Hed honogiin omno shinjilgee ogood irsen.
Thank you, see more:
iphone 5 ringtone
iphone 6 ringtone
iphone 7 ringtone
you must your chose: This ringtones best of music:
http://freeringtonesdownload.info/ringtone/huntin-fishin-and-lovin-every-day-3668.html
http://freeringtonesdownload.info/ringtone/iphone-6-new-mix-5325.html
http://freeringtonesdownload.info/ringtone/iphone-6-plus-gold-5285.html
Post a Comment