Sunday, November 9, 2008

Ажилд зуучлагч агентууд (Япон, IT, ажил хайх - 3)

Ажилд зуучлах агентууд болон ажил хайх сайтуудыг дэнша-нд явахдаа хаягийг нь бичээд авчихна биздээ. Өөрийнхөө харилцаж байсан зарим нэг мэддэг нэгийнхээ үйл ажиллагааны талаар бичье.

Recruit Agent гэдэг нэртэй агентад бүртгүүлсэнээр ажил хайх анхны алхам болсон гэж хэлж болно. Вэб сайтаар нь ороод бүртгүүлсэн ч болно, эсвэл 紹介(shyokai) буюу танилцуулгаар. Бүртгүүлсэнээс хойш тань руу майл бичиж байгаад нэг уулзалт хийнэ. Тэгээд очихоор чинь юу юу хийж байсан талаар шалгааж өгнөдөө. Хувийн болон ажлын намтарыг чинь яриулна. Худлаа юм ярьж байна уу, ажилд орсон гарсан хугацаа, нийгмийн даатгал төлж байсан эсэх, ямар ажилд ормоор байгаа, юу хийж чадах гээд ярилцана. Өөрийн чинь бичсэн байгаа намтарын юу нь болохгүй байгаа талаар ч зөвлөгөө өгөх байх. Төгсгөлд нь зуучлах үйлчилгээнийхээ талаар танилцуулж, зөвшөөрсөн гарын үсэг зуруулаад эхний байдлаар арваад компаний танилцуулга хэвлэж өгөөд буцаана.

Энэ ярилцлага эхний бөгөөд сүүлийнх байсан бөгөөд түүнээс хойш дан интернэтээр харилцдаг юм билээ. Яахав хүсвэл яриад цаг аваад уулзаж болно л доо. Ямар ч байсан агент гуай ажил олгогч, өөрөө ажилд орох гэж байгаа хүн шиг нэг удаа мэнсэцү хийж үзэх боломж гэсэн үг. Өөрийнхөө хир ярилцаж, хийсэн ажлаа тайлбарлаж чадаж байгаагаа үзээрэй. Муу байлаа гээд санаа зовох юмгүй, олон мэнсэцү-д явж байж амжилтад хүрэх учраас. Ярих чадвараа дээшлүүлмээр байнаа гээд агенттайгаа дадлага хийсэн ч болох байх. Зөвлөгөө өгөх болно.

Интернэтээр харилцана гэдэг нь recruit agent-н өөрийнх нь вэб сайт дээрх програмд нэр нууц үгээр нэвтэрч санал болгосон компаний мэдээлэлүүдийг уншиж, сонголтоо хийдэг, файл солилцдог, мессеж илгээж авдаг юм билээ.

Юуны түрүүнд агент өөрөөр чинь career sheet гэж форм болон ажлын намтарыг өөрсдийн форматын дагуу бөглүүлээд (эксел файл) вэб сайтаараа авна. Агент үзэж танилцаад юуг нь засах хэрэгтэй байгаа талаар зөвлөж(утсаар ч ярьж магад), та дахиж засаад илгээсээр албан ёсны рирекишо бэлэн болно.

Агент танд таарах ажлын байрнуудыг санал болгосоор байх бөгөөд та ямар нь таалагдаж байгаа, ямар нь дэмий байгаагаа коммент оруулах замаар цаашдын танилцуулах компаний мэдээллийн чиглэлийг тодорхойлно гэсэн үг.

Та компаний мэдээлэл буюу 求人情報(kyuujin jouhou)-той танилцаж ообоо хийе гэсэн компаниудаа вэб дээрх програмд сонгож тэмдэглэхээр, агент цаанаа материалыг чинь уг компани руу илгээгээд хариу ирэхээр нь майл хаяг руу чинь мэдэгдэнэ. Хэрвээ материал шалгаруулалтад тэнцсэн бол хоёр талын боломжит өдрийг тааруулж мэнсэцү-г товлоод, хаана, хэзээ, юу барьж очих, бас бус зөвлөгөө зэргийг мэдэгдэнэ.

Харин зарим нэг компаний хувьд жишээлэхэд ообоо амжилттай байх магадлал өндөр эсвэл илүү тохирох болвуу гэсэндээ магадлалыг өсгөх зорилгоор 希望動機書(kibou doukisho) буюу уг компанид орохыг хүсч байгаа шалтгаан, хүчин зүйл юу вэ гэдгийг танаар бичүүлж аваад материалд чинь хавсаргаад явуулна. Тухайн компаний юунд нь татагдаад, таны ямар мэдлэг ур чадвар хэрэг болж уг ажлын байранд тохирох гээд байгаа, яагаад ажлаа солих болсон, тухайн компаний төлөө нуруугаа бөхийтөл ажиллах 意欲(iyoku)буюу бэлэн байдал байгаа зэрэг талаар уран сайхнаар уяртал бичих хэрэг гарна. Гэхдээ нөгөө агент бас редакторлаж өгөх учир тэгтлээ зохиолч шиг бичихгүй байж болно.

Kibou doukisho бичих яггүй ажил. Уг ажлын байрны мэдээлэлээр зогсохгүй, компаний талаар мэдээлэл вэб сайтаас нь судалж товч оновчтой бас хэт хуурамч биш, бусдаас ялгарч харагдахуйц илэрхийлэл бична гэдэг жижиг хэмжээний эссей бичихтэй л төстэй шүүдээ. Гэхдээ энийг бичих гэж мэнсэцү дээр ярилцах юмаа бэлдэж байгаа нэг хэрэг гэж ойлгох хэрэгтэй. Мөн та өөрийнхөө ямар компанид ормоор байгаа, цаашдын зорилго, ямар салбарт хүч хаях зэрэг талаар тодорхой хэмжээнд дотор хүнээ сонсох байх.

Агентаар зуучлуулахад, хэрвээ та өөрөө идэвхи зүтгэлтэй шантралгүй байвал нөхөр агент ч мөн ажилд оруулах гэж байдгаараа л хичээх болно. Эцсийн эцэст ажилтай болох магадлал өндөр байх. Жаахан хугацаа зарах гээд байх хандлагатай санагдсан. Мэдээж хувь хүнээс бүх юм шалтгаалах болно.

Нэг дотроо байнга санаж явах зүйл бол таны агенттай харилцаж байгаа байдал, харилцаан дунд илэрч байгаа хувь хүний(таны) чанар, өөртөө буюу мэргэжилдээ итгэлтэй байдал, communication 能力(nouryoku) буюу харилцааны чадамж энэ бүхэн танд агентаас санал болгох ажлын байрны тусгал, болох явдал шүү гэж өөрийн зүгээс хийсэн дүгнэлтээр өндөрлөе. Нэг ёсондоо том компанид ч орох боломж бий гэсэн үг.

Ажилд зуучлах агентууд бүгд өөрийн вэб сайт дээр ажлын байр хайх нөхцөлийг бүрдүүлсэн байдгаас гадна yahoo, msn зэрэг том порталууд дээр ажил хайх булан байгаа. Эдгээрийн талаар буюу интернэтээр ажил хайх талаар дараагийн сэдэв болгон бичнээ.

1 comment:

gegeen said...

ih taalagdlaa. america-d IT-r ajilladag sh.baatar ahiin blogoos, bas chiniihees niiluuleed, australia-d bas IT-r ajillah tuhai postuudtai niiluuleed neg yum blogtoo oruulchlaa.
http://gegeen.wordpress.com/2008/11/11/it-jobs-for-mongolians/