Tuesday, November 11, 2008

Интернэтээр ажил хайх (Япон, IT, ажил хайх - 4)

Ажлаа солих буюу 転職(tenshoku) хийхдээ өөрийн ашиглаж байсан тэншокү-г дэмжих сайтуудын талаар бичье. Тэгснээр ерөнхий дүр зураг харагдах болвуу.

Тэншокү сайт гэдэг нь ажил хайхтай холбоотой юм бүхнийг агуулсан нэг систем буюу программ ажиллаж байгаа гэдгийг эхлээд төсөөлөх хэрэгтэй.
Тэрхүү системийн нэг хэрэглэгч нь та. Өмнө хэлсэнчлэн та өөрийн рирекишо-гоо тэрхүү системд оруулж бэлдэх хэрэгтэй. Сайт болгон адилгүй учир хоорондоо бага зэргийн ялгаатай хэд хэдэн рирекишотой болно гэсэн үг. Ингэж олон сайтад бүртгүүлсэн нь дээр гэж зөвлөх байна. Учир нь сайтууд өөр өөрийн онцлогтой бөгөөд харилцдаг компаниуд нь өөр өөр. Гэхдээ хэт олон бол бас уншиж барагдахгүй юм болно биз.

Сайтуудаас жишээ татвал DODA гэхэд 非公開求人(hi koukai kyuujin)буюу нийтэд ил зарлаагүй ажлын байрны мэдээлэл 80~90% гэж рекламдаж байгаа юм. Энэ нь сайн хүн ирвэл манайх руу танилцуулаарай гэсэн компаниуд гэж ойлгосон. Тэдгээр компанитай харьцахын тулд дүда-гаар дамжуулах буюу агенттай бас харьцах хэрэгтэй болно гэсэн үг. Ажлын байрыг ил зарласан компаниуд цөөн учраас уг сайт дээр монополь гэж хэлэхээр шахуу асар олон хүн авах гэж байгаа хэдэн компаниуд хайлтын дээд хэсгийг бүрхчихдэг байсан юм. Тэдгээр компаниуд ихэвчлэн мянгаас дээш ажилтантай, freelance system буюу ажилчид нь өөрсдөө ажлаа сонгож хийгээд уг ажлын компанид орох мөнгөний 80 билүү 90 хувийг нь авдаг систем бүхий ажлын байрыг танилцуулсан байдаг. Мэргэжил болон харилцааны өндөр чадвартай хүний байх газар юм шиг байгаан. Гэхдээ дан ийм гэж өрөөсгөл ойлгож болохгүйгээс гадна, одоо хайлт хийж үзэхэд цаг цагаараа байдаггүйг илтгэж байна шүү.

Бас нэг сайт @Type гэхэд дүда шиг гоё сайхан биш мөртлөө боломжийн, маньд таарахаар ажлын байрууд овоо байдаг байсан бололтой аттотайп-аас ообоо хийсэн компаниуд нилээд байх юм. Шинэ ажлын байрны мэдээлэл мягмар, баасан гаригуудад нэмэгддэг, ообоо хийхэд амар буюу ганц товч дардаг байсан юм. Бас нэг онцлог нь ообоо хийсэн компаниудаас ирсэн хариу болон ажлын байрны санал энэ тэрийг шууд майл-ддаг явдал байлаа. Бусад сайтууд нь нэг мэйл ирээд, доторх линк-р нь дамжин системдээ нэвтэрч ороод хариу, санал зэргийг үздэг байсан.

Санал болгох сайт гэвэл ENJAPAN -г хэлэх байна. Ганц хэцүү юм нь нөгөө кибоо дооки буюу тухайн компанийг сонгох болсон шалтгаан гэх мэт нэмэлт мэдээлэл рирекишо-гоос тусдаа ообоо хийх болгондоо оруулах хэрэг гарна. Эхлээд нэг хэдэн янзаар бичиж байгаад дараа нь копидоод тавиад байхад болно. Энэ сайтын ажлын байрны мэдээлэл сайн нь гэж хэлж болох байх. 3 жил дараалан сайн үнэлэгдсэн, ажлын байрны мэдээлэл болгонд видео бичлэг байгаа гэх мэт.
Рирекишо-г бас resume гэж хэлэх бөгөөд хэрхэн үүсгэж бэлдэх талаар, ярилцлага өгөх талаар зөвлөгөө, өөрийгөө ямар компанид таарахыг үзэх шалгуур зэрэг элдэв сервис-үүдтэй. Тэдгээрийг халит ч болов үзээрэй гэж зөвлөх байна.

Гэх мэт сайтууд зөндөө байхаас гадна yahoo болон msn- гэх мэт том порталууд дээрх ажлын байрны мэдээлэл хайх линкээр орж хайлт хийхээр дээр дурьдсан шиг сайтуудын мэдээллүүд холилдоод гарч ирдэг юм билээ. Нэг ёсондоо нэгтгэсэн байдлаар шинэ мэдээллүүдийг харах буюу ямар сайтын кюүжин жоохоо нь танд тохирохоор байгааг олж мэдэхэд дөхөмтэй болвуу.

Интернэтээр ажил хайхад хэрэгтэй зарим нэг ойлголтоос тайлбарлая.

Ажил хайх сайтад бүртгүүлж мэдээллээ оруулахад рирекишо-гоос гадна ямар мэргэжил, салбарт, ямар мэдлэг туршлага, ажилсан хугацаа, сертификат зэрэг байгаагаа оруулж scout буюу компани таныг хайж олох боломжийг бүрдүүлсэн үйлчилгээг сонгон идэвхижүүлж болдог. Энд нэг юм тодруулж хэлэхэд одоо ажиллаж байгаа компанидаа мэдэгдэхгүйн тулд буюу мэдээллээ харагдуулахыг хүсэхгүй байгаа компаниудын жагсаалтыг үүсгэх боломжтой.
Scout service-г сонгосон байхад компаниудаас саналууд ирдэг. Манай ажлын байрны мэдээллийг уншаасай гэж бодож байна, Компаний танилцуулах семинарт ирэхийг урьж байна гэх мэт утгатай.
Харин, манай компанид таарах хүн гэж бодож байна, тантай заавал уулзмаар байна гэх мэт утгатай Offer mail буюу шууд санал тавих тохиолдол ч байна. @Type-нх OfferDM гэж нэрлэж байсан санагдаж байна. Гол нь зүгээр нэг scout mail- уу эсвэл offer mail -уу гэдгийг сайн нухацтай ялгаж уншаарай. Тухайн тэншокү сайт scout-ийг хэрхэн ялгаж байгааг судлаад тэмдэглэж орхих хэрэгтэй. Offer тэр болгон ирээд байхгүй учир ирсэн бол сайтар тунгааж үзэхийг илүү хэлж орхиё.

Skill matching гэсэн сервис бий. Таны чаддаг мэддэг талбарууд түгээмэл бол хар мянган ажлын байрны мэйлд дарагдах тул сонгохгүй байсан нь дээр.

勤務地で探す(kinmu chi de sagasu) буюу газар нутаг сонгож ажил хайх. Токио төв хавьцаа ажил хайх гэж байгаа бол ингэж хайх гэсний хэрэггүй болвуу. Тэртэй тэргүй өөрийн компани дээр ажил авч буюу шинээр зохиож хийдэг компаниуд цөөн бөгөөд ихэвчлэн компаниасаа өөр газар явж ажилдаг тул 希望条件で探す(kibou jyouken de sagasu)буюу нөхцөлөө тодорхойлоод хайсан нь дээр. Тэншокү вэб сайтуудын нэг сайхан юм нь хайлтын нөхцөлийг хадгалж орхидог тул дахин дахин сонгох шаардлагагүй.

Олон мэдээлэл харж байхдаа 検討中リスト(kentoo chu list) буюу ообоо хийх эсэхээ шийдээгүй байгаа ажлын байрны жагсаалтад хадгалж цуглуулж байгаад дараа нь ообоо хийх боломжтой. Компани бүр рүү ообоо хийсэн мэдээлэл нэг бүрчлэн хадгалагдана. Мөн компаниудтай харилцсан майлууд ч гэсэн хадгалагддаг. Харин зарим сайтад мэйл-үүд нь 3 сарын дараа авто устгагдана гэсэн юм байдаг байх шүү.

Ямартай ч асар их ажлын байрны мэдээлэл унших, ообоо хийхдээ бас хэдэн өгүүлбэр, захиа бичих гээд япон хэл их хэрэглэгдэх тул хэлний асуудалтай байсан ч хэсэг хугацааны дараа тодорхой хүрээнд(ажилд орохтой холбоотой) ярьж харилцаж, чаддаг болсноор амжилттай тэншокү хийх боломж бий гэж хэлэх байна. Интернэтээр ажил хайхын нэг ач холбогдол энд орших ажаамуу.

2 comments:

gegeen said...

tnx mate, very interesting. usa, australia-d bas IT ajil haih tuhai www.gegeen.com -d oruulchlaa

А. Ангараг said...

tnx gegeen. Өөрийн чинь blog-т миний бичлэгүүдийн link орсонд олзуурхаж байгаа шүү.