Monday, November 3, 2008

Рирэкишо буюу намтар (Япон, IT, ажил хайх - 1)

Япон буюу капиталист нийгэмд ажлаа солих, ажилд орох гэж байгаа бол танд намтараа сайн дэлгэрэнгүйхэн бичих хэрэг гарна. Зүгээр нэг хэдэн хийсэн ажлуудын нэрийг жагсаачихсан байвал мэдээж болохгүй. Тэгэхдээ бас мэдээж нуршуу бол уншихаас залхуурах байлгүй.

Ерөнхийдөө намтарыг бичих формат нь янз бүр байдаг ч өөрийн чинь талаар бүрэн дүүрэн мэдээлэл өгөхөөрийг сонгоод эхлээд өөрийнхөө юу хийж таваргаж явсанаа дэлгэрэнгүй бич.
Сайн буюу ямар нэг сонирхол татахаар рирекишо байжийж эхний алхам буюу таныг мянган хонины дундаас олж харах нигуур гарч ирнэ шүү дээ. Сүртэй намтар байхгүй байсан ч танд сайн чанарууд байж магад юм. Бүр олиггүй байсан ч одооноос эхлээд ирээдүйг цогцлон бүтээе гэсэн жинхэнэ сэтгэл (本気 honki) дотроос чинь бадраад байвал боломж бий гэсэн үг гэж ойлгоорой.

Миний хувьд намтар бичихдээ キャリアシート(Career sheet), 経歴書(keirekisho буюу ажлын намтар) гэсэн 2 материал бэлдсэн. Ажил зуучлагч энэ 2-г шаардана. Гэхдээ зуучлагчаар дамжуулах уу өөрөө хайх уу гэдэг талаар дараагийн сэдэвт бичнээ.
Киариа шийт бол яахав бөглөөд бөглөөд биччихнэ. Ажлын намтарыг ч гэсэн асуултын дагуу бөглөнө. Гэхдээ өөрөө гадаад хүн учраас, нэг прожектийн талаар бичихдээ ямар ажилд ямар үүрэг, үр бүтээлтэй оролцож байснаа товчхон оруулах нь хэрэгтэй байх. Рирекишо дээрх мэдээлэлээс 書類選考(shorui senkou) буюу материал шалгаруулах эхний алхам хийгдэх тул цаг зарцуулаад бичээрэй. Гэхдээ ажил хайх явцад байдлаас хамаарч дахин дахин засаж сайжруулах хэрэг гарч магад. Шоруй сэнкоо давахгүй байгаад байвал нөхцөл байдалд хурдан дүгнэлт хийж тактикаа өөрчлөхгүй бол цаг алдахад хүрнэ.

Рирекишо дээр зөвхөн ажлуудыг бичээд зогсохгүй, өөрийнхээ хэн бэ гэдгийг илэрхийлэх хэсгүүд бий. жишээ нь 自己PR(jiko pi ar). Энэ хэсэгт ач холбогдол өгч нөгөө юу чадах болон бусдаас ялгарах буюу давуу чанар энэ тэрээ бичнэ шүү дээ. Ерөнхийдөө намтараа дүгнэж цэгнээд хэрхэн амжилт гаргаж байсан болон хувийн сайн чанаруудаа товойлгоод бичээрэй.

Эцэст нь өөртөө зориулсан маш дэлгэрэнгүй нэг хувилбар (ярилцлага дээр хэлэх үгээ ч оруулсан), албан ёсны барьж компани руу барьж очих нэг хувилбартай болж аваарай.

7 comments:

Anonymous said...

Thanks Ganzo.

Anonymous said...

Yamaa buyu Yangia gedeg shig. Yapon buyu Capitalist geheer neg l avtsaldaatai unshigdahgui baina.

А. Ангараг said...

Японд ажилд орох нь монголтой адилгүй гэж хэлэх гэсэн санаатай..

Anonymous said...

Хэрэгтэй сэдэв бичиж байгаан байна, дараа дараагийн бичлэгийг алгасалгүй уншинаа. Thanks Ganzo.

Anonymous said...

ganzo mail hayagaa ogooch gants 2 asuuh um bna.

А. Ангараг said...

Вимо-д байдаг бол вимо-гоор мессеж бичиж болношдээ. Ганзо гэж байгаа.

Unknown said...

www.joblinksmn.com Монголын ажлын нэгдсэн сүлжээ юм.

Ажил хайгч

Ажил хайгч нь нэвтрэх нэрээрээ бүртгүүлээд таны емайл хаягаар чинь емайл очино. Ажил хайгч нь өөрийн бичиг баримтын хуулбарыг хавсаргаж өөрийн анкетандаа оруулж болно. Мөн та өөрийн анкетийг хүмүүст нээлттэй болон нууцлалтай оруулж өгч бас болно. Та 5 хүртэл анкет оруулж болох бөгөөд аль нэг анкетаа байнгын болгож тохируулж болно. Мөн joblinksmn.com –д зарлагдсан ажилд шууд анкет өгж болно. Мөн ажил олгогчийн емейл хаягаар сонирхсон ажлын байрны зарууд очих болно www.joblinksmn.com

Ажил олгогч

Танай байгууллагын зарласан ажлын байранд онлайнаар хичнээн хүн анкетаа өгснийг үзэж тус тусын өөр өөр хавтасуудад хувиарлан хийж болно. Ингэж ирсэн анкетуудыг нь аль хавтсанд хийснийг нь автомат емайлээр ажил хайгчид очих болно. Ажил олгогч нь бүртгүүлэхэд үнэгүй гишүүнчлэлд багтах бөгөөд энэ нь 120 хоногийн хугацаатай 30 ажлын байр зарлах, 50 хүний анкет татаж үзэх боломжтой юм. Харин энэ хугацаа дууссаны дараа та үнэтэй ангилалыг сонгох хэрэгтэй болно. Ажил олгогч нь ажлын байрыг онлайнаар зарлах боломжтой. Мөн зарласан ажлын байранд хичнээн хүн үзсэн, хэдэн хүн анкетаа ирүүлснийг хянах боломжтой www.joblinksmn.com

www.joblinksmn.com Онлайн ажлын байрны сүлжээг танай байгууллага ашигласанаар танай хүний нөөцийн бодлого ялангуяа ажилд хүн авах асуудал чинь бүрэн автомажих бололцоотой юм.
Мөн танай байгууллагын зарласан ажлын байр нэгэн зэрэг манай ажлын сүлжээгээр тархах болно. Манай сүлжээ нь фейсбүүк, линкедин, твиттер зэрэг нийгмийн сүлжээ, блог, форум, директоруудаар түгээгдэх болно.

Онлайн ажлын байрны сүлжээний хаягууд:
http://joblinksmn.com
http://facebook.com/joblinksmongolia
http://linkedin.com/joblinksmn
http://twitter.com/joblinksmn